Дотоод мэдээ

Бичлэгийн тоо : 85 | Дэлгэцэнд : 1-10

Жэки Чаны Монголд хийх хүмүүнлэгийн айлчлалын хөтөлбөр.

2010-09-30 17:28:18

 

 

 

 

Нэрт жүжигчин, найруулагч, продюсер Жэки Чан хүмүүнлэгийн ажлаар Монголд анх удаа айлчлах талаар мэдээллэсэн билээ. Тэгвэл жүжигчин маань ирэх сарын 3-ны 10:50 цагт “Чингис хаан” олон улсын нислэгийн буудалд буух юм. Ирсэн даруйдаа Жэки Чан “Баянгол” зочид буудлын хурлын танхимд Монголд хийх хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаарх албан ёсны мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна. Ингээд Жэки Чаны Монгол хийх хүмүүнлэгийн ажлын хөтөлбөрийг танилцуулж байна.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (128) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Кёкүшюзан казиногоос сая доллар хожсон бололтой.

2010-09-29 14:11:22

 

 

 

 

Сүмогийн мэхний их дэлгүүр Кёкүшюзан Д.Батбаярыг саяхан казиногоос сая доллар хожсон хэмээн чих дэлсэх нь тэр.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (102) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүчингийн хэргийн сэжигтэн таниулах ажиллагааны үеэр УМБГ-ын цонхоор үсэрчээ.

2010-09-24 19:10:37

 

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ЕБ-ын 105 дугаар сургуулийн гадна талд байрлах бие засах газарт тус сургуулийн VIII ангийн сурагч, 13 настай Д бусдад хүчирхийлүүлсэн ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан билээ. Уг хэрэгт хувийн компанид такси барьдаг, эхнэр, дөрвөн хүүхэдтэй 47 настай Д гэгчийг сэжиглэн шалгаж байгаа. Сэжигтэн Д-г “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд саатуулж байсан юм. Харин өнгөрөгч лхагва гарагт түүнийг болон бусад хүмүүсийг УМБГ-т авч ирж хохирогч охидоор таниж олуулах ажиллагаа хийжээ.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (125) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Циркээс алдагдсан баавгайнуудыг байгальд нь тавина.

2010-09-24 18:33:15

 

Циркээс алдагдсан  хоёр баавгайг ирэх хавар байгальд нь буцаан тавихаар болжээ. Иргэдийн гар дээрээс худалдах гэж байхад нь гэмт этгээдийн гараас мулталсан дээрх баавгайнуудыг байгаль дэлхийд нь тавих шийдвэрийг  Байгаль орчны яам, Ан амьтны эрхийг хамгаалах сан, Эрүүгийн цагдаагийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагчдаас бүрдсэн баг Улсын мөрдөн байцаах газрынхан гаргасан байна. 

Нийтэлсэн : APACHE | Уншсан (51) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хяналтын камерт 10 мянган зөрчил бичигджээ.

2010-09-23 12:54:11

 

Нийслэлийн хэмжээнд гол гэсэн 27 уулзваруудад хяналтын камер тавьж жолооч нарыг хөдөлгөөнд соёлтой оролцуулах тал дээр анхаарах болсон. Тиймээс бид тухайн камеруудыг тавьснаар ямар үр дүн гарч байгаа талаар хяналтын камерын удирдлагын төв дээр очиж олон нийттэй харилцах албаны ажилтан Х.Гансүхээс дараах мэдээллийг авлаа.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (578) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монголчуудыг зодсон “Сүнжингранд”-ын дэд захиралд эрүүгийн хэрэг үүсгэв.

2010-09-23 12:35:52

 

Наймдугаар сарын 24-нд "Сүнжингранд" зочид буудлын караоке танхимд Солонгосчууд монгол иргэдийг зодсон хэрэг гарч, монголчууд биднийг багагүй бухимдуулсан. Энэ хэрэгт тус зочид дэд захирлыг ажилтных нь хамт  сэжиглэн саатуулаад байгаа юм.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (316) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

“Голомт”-оос хуурамч чек ашиглан 6000 евро авсан этгээд баригдав.

2010-09-23 12:28:46

 

Хэд хоногийн өмнө "Голомт" банкны теллерээс хуурамч чек ашиглан 6000 евро авсан хэрэг гарсан. Энэ хэргийн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай шалгаж эзэн холбогдогчийг нь тогтоожээ. Амтасшсан хэрээ 10 дахидагийн үлгэрээр И.Батбаяр гэгч этгээд энэ сарын 19-нд дараа дахин 500 еврогийн 19 ширхэг чек барьж ирээд цагдаагийнханд баригджээ.
И.Батбаяр интернэтээр харьцдаг гадаад танилуудаасаа эдгээр хуурамч чекийг Хонгконгоос авчруулдаг байсан бөгөөд банкнаас авсан мөнгөө буцаан явуулсныхаа шанд чамгүй мөнгө тоншчихдог байсан гэдгээ цагдаагийнханд мэдүүлсэн байна.
Одоогоор түүнийг Ганц худаг дахь урьдчилан хорих газарт саатуулж байгаа бөгөөд үйлдсэн хэргийг нь цагдаагийнхан нарийвчлан шалгаж эхэлжээ.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (384) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дуучин С.Сэрчмаагийн урлагийн сургууль нээлтээ хийнэ.

2010-09-23 12:15:23

 

Өвөрлөгч эрийг ханиа болгосон дуучин С.Сэрчмаа БНХАУ-д амьдраад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй тэнд аж амьдралаа холбож, урлагийн сургууль хүртэл байгуулаад амжсан дуучин бүсгүй ирэх сарын 17-ны өдөр сургуулийнхаа албан ёсны нээлтийг сүр дуулиантайгаар нээх аж. Энэ нээлтийн арга хэмжээндээ Монголын рок попын ахан дүүсээ урьсан бөгөөд зарим нэг уран бүтээлчдэд өндөр цалин амлаж, багшлуулахаар болжээ.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (492) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Электрон жаал 21 насандаа улс төрийн карьераа эхлэв.

2010-09-21 20:05:56

 

Монголын "Электрон жаал" хэмээн алдаршсан Э.Энхпүрэв 21 насандаа улс төрийн карьераа эхлүүлж байна. Тэрбээр Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хаших болжээ. МАХН-д элсээд байгаа Э.Энхтүвүшин өнгөрсөн бямба гаригт "Нийгмийн ардчилал" МЗХ-ны Сургалт , судалгааны чиглэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдон албандаа ороод байгаа юм.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (512) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Таван хуруутай “эртний адуу” монголын говиос олджээ.

2010-09-19 13:13:23

 

Монголын говиос маш эртний нэгэн зүйл амьтны яс олдсоныг эрдэмтэд шинжлэн судлаад адууны өвөг болохыг тогтоогоод байна.

Нийтэлсэн : APACHE | Уншсан (445) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй