Аватор “эргэж ирнэ”

2010-10-11 21:30

 

Холливудын найруулагч Жеймс Камероны “Аватор” кино дэлхий нийтийг донсолгож байсан цаг саяхан. Гэтэл найруулагч Камерон дахин шуугиан тарихаар “Абисс” буюу “Далайн ёроолгүй гүн” нэртэй кино бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. Уг кино зохиолыг “Аватор” дээр түшиглэсэн бөгөөд 2011 онд дэлгэцнээ гарах аж. Уг киног далайн гүний тайлагдашгүй нууц амьдрал, тэнд өрнөх сонирхолтой үйл явдлыг хослуулсан байхаар төлөвлөжээ. “Абисс” киног өмнө нь 1989 онд бүтээж байсан бөгөөд хуучин үеийн эрчим хүчний үйлдвэр байгаад ашиглагдахаа больсон газар зураг авалт хийж байжээ. Түүнчлэн цөмийн урвал явуулж байсан асар том тогоонд 26.5 сая литр ус дүүргэн зураг авч байсан сонирхолтой баримт ч байдаг гэнэ.

 Иймээс шинээр “амилж” буй “Абисс” ч үзэгчдийн сонирхлыг татах нь ойлгомжтой. “Аватор”-т 237 сая доллар зарж 2.7 тэрбумыг олсон бол “Абисс”-т дор хаяж 300 саяыг зарахаар төлөвлөжээ.

Ангилал : Кино ертөнц | Нийтэлсэн : APACHE | Уншсан (410) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл