Амны эрүүл мэндэдээ анхаарья.

2010-03-11 13:03

 

Шүд, амны өвчлөл зөвхөн хүний гоо сайханд нөлөөлөөд зогсохгүй зүрхний өвчин тусах, зүрх хаагдах, ой ухаан муудах, үрчлээ үүсэхэд хүргэдэг.

Өдөрт 2 удаа шүдээ угааж байх

Шүдийг зөв угаах
•    Юуны түрүүн сойзны үс зөөлөн байх
•    Өдөрт 2 удаа шүдээ угаахдаа 2 минутыг зарцуулах
•    Дээд талын шүдийг угаахдаа дээрээс доош нь, харин доод талын шүдээ доороос дээш нь гэсэн чиглэлтэйгээр угаах
•    Сойзоо 45 хоног тутамд сольж байх. Сойз нь өөрөө их хэмжээний бактеритай тээдэг
•    Сойзоо хуурай газар байлгах, сойзнуудаа хоорондоо холихгүй байх, хооронд нь шүргэлцүүлэхгүй байх.
•    Шүдээ өдөрт 2 оос дээш удаа угаах шаардлагагүй юм. Шүдийг хэт угаах тусам шүдний палан цоордог аж. Харин бусад үед нь зүгээр амаа зайлахад л хангалттай.

Амаа эрүүл байлгая гэвэл хэлээ цэвэрлэ

Хэлэндээр  бактериуд ихээр үржидэг. Мөн амнаас эвгүй үнэр үнэртэх нь хэлтэй шууд холбоотой байдаг гэнэ. Учир нь хэлэндээр бэхлэгдсэн бактериуд амруу орох хоолноос өөртөө авч үлдсэнээр эвгүй үнэрийг гаргаж эхэлдэг байна. Тиймээс өглөө болгон сойзоор хэлээ зөөлөн зүлгэж угаах нь амны эрүүл мэндэд үнэхээр тустай

Утас

Шүдний засвардах үлдэгдэлийг заавал авж байх хэрэгтэй. Шүдний завсарт үлдсэн хоолний үлдэгдэлийг авахгүй байх нь шүдний цэвэр байдлыг 40% -р бууруулж байгаатай адил гэнэ. Ерөнхийдөө шүдний завсар хоол үлдсэнээс шүд өвчилөх магадлал маш өндөр хувиар ихэсдэг аж. Гэхдээ шүдээ юм оёдог утсаар бус харин зориулалтын утсаар нь аваарай. Зориулалтын утас буйлыг гэмтээхгүйн тулд маш зөөлөн байдаг.

Шүд хавирах

Зарим хүмүүс шүдээ хавирдаг. Гэтэл энэ нь шүдэнд их хэмжээний стресс, дарамтыг өгдөг учир шүд өвчилөх шалтгаан болж болно. Одоо үед шөнө унтахдаа шүдэнд зүүдэг зориулалтын зүйл байдаг болсон. Үүнийг та шүдний эмчтэйгээ зөвлөөд үзээрэй.

Амны эрүүл мэндэд хоол хүнсний нөлөө их

Жимс, ногоо, тэжээллэг хоол хүнс идэх хэрэгтэй. Тэр дундаа өнгө, будаг ихтэй жимснүүд амны эрүүл мэндэд сайн.

Шүдний эмнэлгээр үйлчлүүлэхдээ ариун цэврийг шалга
Шүд янзлуулах үед цус гарах нь элбэг. Энэ үед ариун цэврийг сайтар сахихгүй бол цусаар өвчин халдах магадлалтайг анхаараарай.

Шүд цагааруулах юу?

Одоогоор монголд шүд цагааруулах үйлчилгээ хийж байгаа ч нөгөө талаас сөрөг нөлөөтэй байдаг. Шүд цагааруулах үед шүдний палан мууддаг тул шүд амархан өвчилнө гэсэн үг. Тэгхээр шүдээ өвчилүүлэхийн оронд өөрөө сайн угааж л хэвших нь баталгаатай.

Ооны хэрэглээ
Түүнчлэн сануулж хэлэхэд шүдээ угаахдаа оогоо сойзондоо дүүрэн түрхэх шаардлагагүй юм. Сойзны 1/3 –д нь л оо байхад хангалттай, бусад нь дэмий үрэгдэх болно гэж мэргэжилтнүүд зөвлөдөг юм.

Ангилал : Танин мэдэхүй | Нийтэлсэн : Sashinka | Уншсан (477) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. zoloo :
    2012-06-11 17:22

    uneheer heregtei medeelel bna. Just do it ^^

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл