Цаг агаарын мэдээ.

2010-03-29 18:48

 

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Говь-алтай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга, Булган, Төв, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд Архангайн зүүн, Өвөрхангайн хойд , Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

2010 оны 03 дугаар сарын 29-ний 20 цагаас 03 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэн-Баян-Улаан орчмоор: Үүлшинэ. Цасгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Шөнөдөө үүл багасна, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, цас орно. Салхи өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 0-2 градус дулаан байна.

2010 оны 03-р сарын 31-нээс 04-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1,3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсэг болон Говийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Like | Ангилал : Дотоод мэдээ | Нийтэлсэн : Sashinka | Уншсан (100) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл